Буцаалт, солилтын нөхцөл
K-Skin Hub нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог бөгөөд дараах нөхцлийн дагуу буцаалт болон солилтыг хүлээн авна.
1. Буцаалт, солилт хийх хугацаа
Хэрэглэгч бараагаа хүлээн авснаас хойш 48 цагийн дотор буцаалт, солилтын хүсэлт гаргах боломжтой.
2. Буцаалт, солилт хийх боломжтой тохиолдол
Дараах нөхцөлд буцаалт болон солилтыг хүлээн авна:
- Буруу бүтээгдэхүүн хүргэгдсэн
- Бүтээгдэхүүн эвдэрсэн, гэмтсэн байдалтай хүргэгдсэн
- Захиалсан бараанаас өөр бүтээгдэхүүн хүргэгдсэн
- Үйлдвэрлэлийн гэмтэлтэй бүтээгдэхүүн хүргэгдсэн
Буцаалт, солилтын хүсэлт гаргахдаа бүтээгдэхүүний зураг болон захиалгын мэдээллийг бидэнд илгээнэ.
3. Буцаалт, солилт хийх боломжгүй тохиолдол
Дараах тохиолдолд буцаалт, солилт хийх боломжгүй:
- Бүтээгдэхүүний сав баглаа боодол нээгдсэн
- Хэрэглэсэн, туршиж үзсэн бүтээгдэхүүн
- Хэрэглэгчийн буруу хадгалалт, ашиглалтаас үүдсэн гэмтэл
- Хувийн шалтгаанаар өнгө, үнэр, бүтэц таалагдаагүй тохиолдол
Арьс арчилгааны бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлагын улмаас нээгдсэн тохиолдолд буцаан авах боломжгүй.
4. Хүргэлтийн явцад гэмтсэн бараа
Хэрэв бүтээгдэхүүн хүргэлтийн явцад гэмтсэн бол барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор дараах мэдээллийг ирүүлнэ үү:
- Захиалгын дугаар
- Гэмтсэн бүтээгдэхүүний зураг
- Сав баглаа боодлын зураг
Шалгалтын дараа солих эсвэл мөнгөн буцаалт хийх эсэхийг шийдвэрлэнэ.
5. Мөнгөн буцаалт
Буцаалт зөвшөөрөгдсөн тохиолдолд төлбөрийг тухайн хэрэглэгчийн төлбөр төлсөн хэлбэрээр буцаана.
Буцаалтын хугацаа нь банк болон төлбөрийн үйлчилгээний нөхцлөөс шалтгаалан ажлын 3–10 хоног байж болно.
6. Холбоо барих
Буцаалт, солилтын хүсэлттэй холбоотойгоор дараах хаягаар холбогдоно уу.
📞 Утас: 97699288601
📧 И-мэйл: kskinhub25@gmail.com
📍 Хаяг: Go To Market, 2 давхар, A-218