K-SKIN HUB
Korean Cosmetics & Lifestyles
Бидний тухай
K-Skin Hub гэж юу вэ?
K-Skin Hub Korean Cosmetics нь Зааныхан Трейд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг бөгөөд Солонгосын чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой онлайн болон офлайн худалдааны платформ юм.
K-Skin Hub-ийн хүрээнд бид зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, хэрэглэгч бүрийн хэрэгцээ, арьсны онцлогт тохирсон мэдээлэл, зөвлөгөө, шийдлийг хүргэхийг зорьдог. Солонгосын инноваци, чанарт суурилсан бүтээгдэхүүнүүдийг албан ёсны болон найдвартай эх үүсвэрээс сонгон хэрэглэгчдэд хүргэх нь бидний үнэт зүйл юм.
Зааныхан Трейд ХХК-ийн тухай
Зааныхан Трейд ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсаас гоо сайхан, хүнс, ахуйн хэрэглээний чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлон Монголын зах зээлд нийлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа хөгжүүлж байна. Бид бүтээгдэхүүн сонголт, чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн ажилладаг.
Ирээдүйн зорилго
Цаашид энэхүү платформыг өргөжүүлэн хөгжүүлж, Солонгосын хүнс, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний танилцуулга болон худалдааны хэсгийг нэмэн, хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос шийдэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Бидний зорилго бол чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ, үнэ цэнтэй мэдээллийг хэрэглэгч бүрт хүргэх явдал юм.
Яагаад k-skin hub гэж?
Баталгаатай бүтээгдэхүүн
Албан ёсны болон найдвартай эх үүсвэрээс нийлүүлсэн бүтээгдэхүүн.
Солонгосоос шууд импорт
Солонгосын чанартай бүтээгдэхүүнийг шууд нийлүүлдэг.
Мэргэжлийн зөвлөгөө
Арьсны онцлогт тохирсон зөвлөмж өгнө.
Шуурхай хүргэлт
Монгол орны өнцөг булан бүрт унаанд тавих, Улаанбаатар хотод шуурхай хүргэлт.
Бидний брэндүүд
Бид Солонгосын албан ёсны үйлдвэрүүд болон баталгаатай нийлүүлэгчдээс сонгогдсон чанартай арьс арчилгаа, нүүр будалт, гоо сайхны брэндүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна.










Манай үйлчилгээ
Арьс арчилгааны зөвлөгөөнөөс эхлээд бүтээгдэхүүн нийлүүлэлт хүртэл хэрэглэгч болон харилцагчдад цогц үйлчилгээ үзүүлдэг.
Арьс арчилгааны зөвлөгөө
Арьсны төрөл, онцлогт тохирсон зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн хэрэглэх зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллээр дэмжинэ.
Туршиж үзээд сонгох боломж
Бүтээгдэхүүний бүтэц, үнэр, мэдрэмжийг биечлэн туршиж үзэн өөрт тохирох сонголтоо хийх боломжтой.
Онлайн захиалга, хүргэлт
Вэбсайт болон сошиал сувгуудаар захиалга авч, Улаанбаатар болон орон нутагт хүргэлт үзүүлдэг.
B2B хамтын ажиллагаа
Жижиглэн худалдаа, салон, гоо сайхны төвүүдэд бүтээгдэхүүн нийлүүлж урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлдэг.
ДЭЛГҮҮРЭЭР ЗОЧЛООРОЙ
Манай дэлгүүрт ирж бүтээгдэхүүний бүтэц, үнэр, мэдрэмжийг туршиж, өөрийн арьсанд тохирох сонголтоо хийгээрэй.