Retinol бол идэвхтэй найрлагуудын хаан.
Яагаад вэ гэж үү?
Retinol нь арьсны нөхөн төлжилт хурдасгах, сэвх бүдгэрүүлэх, арьс цайруулах, арьсны коллаген нийлэгжилтийг идэвхжүүлснээр арьс чангарч үрчлээ тэнийлгэх, арьсны тослог ялгаралтыг тэнцвэржүүлж батга эмчлэх, нүхжилт багасгах гэх мэт арьсны бүх цогц асуудлыг шийддэг гайхалтай найрлага юм.
Retinol гэж яг юу вэ?
Хүмүүс үүнийг Витамин А гэж ярьдаг боловч яг үнэндээ Витамин А-г арьсанд шууд хэрэглэх боломжгүй учраас нарийн технологийн дагуу арьсанд илүү тохиромжтой, аюулгүй, тогтвортой болгож хувиргасан Витамин А-гийн хувилбарууд юм.
Хамгийн сулаас → хүчтэй дараалал 👇
👉 Retinyl Palmitate (хамгийн зөөлөн, удаан үйлчилгээтэй)
👉 Retinol (дунд зэрэг)
👉 Retinal (хамгийн хүчтэй, хурдан үйлчилгээтэй)
Retinyl palmitate => Retinol => Retinal => Retinoic acid
Энэхүү найрлагыг арьсанд түрхэх үед арьсний гүнд ферментүүдийн тусламжтайгаар эсийн түвшинд урвал явагдаж Retinyl palmitate => Retinol => Retinal => Retinoic acid гэсэн шат дарааллаар хувирч үйлчилгээгээ үзүүлдэг байна.
Жишээ нь:
Хэрвээ та Retinyl palmitate гэсэн найрлагтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол таны арьсанд 3 шат дамжлага дамжиж байж Retinoic acid болж шингэнэ гэсэн үг.
Тиймээс тэр хэмжээгээрээ арьсанд цочрол өгөх нь бага боловч үйлчилгээ нь удаан илэрнэ гэсэн үг. Харин та Retinal гэсэн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэвэл ганцхан шат дамжлага дамжаад л Retinoic acid болж арьсны эсэд шингэнэ гэсэн үг. Тэр хэмжээгээрээ нэлээн хүчтэй тогтворгүй хэлбэр тул арьс цочроох боловч үйлчилгээ нь хурдан илэрнэ. Гэхдээ ийм бүтээгдэхүүн түгээмэл биш байдаг.
Харин Retinoic acid хэлбэрээр арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлаганд ашиглах нь хориотой бөгөөд батга эмчилгээний тос хэлбэрээр эмийн санд байдаг.
Retinol хэлбэр нь энэ хоёрын дундаж буюу хамгийн түгээмэл хэлбэр. Retinol хэлбэр агуулсан бүтээгдэхүүн худалдаанд элбэг бөгөөд арьсны эмч нар өдөр тутмын арьс арчилгаанд Retinol 0.1% – 1% тайг хэрэглэхийг зөвлөдөг.
Үйлчилгээ сайтайн хэрээр арьс цочроох эмзэгшүүлэх магадлал өндөр байдаг тул хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
1. Retinol гэрэлд тэсвэргүй тул зөвхөн оройн арьс арчилгааны үед л хэрэглэнэ. 2. Маш хүчтэй идэвхтэй найрлага учраас эхэндээ арьс цочроож эмзэгшүүлэх магадлалтай. Тиймээс анх хэрэглэж эхэлж байгаа хүн бага хувьтайг 7 хоногт 1~2 удаа арьсандаа дасгаж хэрэглэнэ. Хэрвээ арьс улайх, загатгах, ихээр гуужих, хорсох шинж тэмдэг илэрвэл түр зогсоон хэд хоногийн дараа дахин бага багаар хэрэглэж арьсаа дасгаарай! 3. Эхэндээ арьсны ханан бүрхүүл буюу skin barrier гэмтээн эмзэгшүүлж, хуурайшуулж болзошгүй тул маш сайн чийгшүүлэх, тайвшруулах, skin barrier сэргээх найрлага агуулсан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэнэ. 4. Хэтэрхий эмзэг мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхгүй. 5. Жирэмсэн хүн хэрэглэхийг хориглоно. 6. АНА, ВНА найрлагатай хамт хэрэглэж болохгүй. Үр дүн өндөртэй хүчтэй найрлагууд тул хамт хэрэглэвэл арьсыг улам цочроох аюултай. 7. Мөн Ethanol найрлага буюу спирт агуулсан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл арьс хүчтэй цочроодог тул хамт хэрэглэж буй тонер, тос зэргийхээ орц найрлагыг заавал шалгаарай! 8. Та Retinol-оо арьсандаа дасгаж чадсан бол цаашид тууштай хэрэглээрэй. Хамгийн багадаа 3сар аас дээш хугацаагаар хэрэглэж байж нүдэнд үзэгдэх үр дүн илэрч эхлэх тул тэвчээртэй тууштай байгаарай.Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн сонгоход эргэлзэж байвал K-Skin Hub дэлгүүрт зочлон зөвлөгөө аваарай.

