untitled design (32)

АРЬС АРЧИЛГААНЫ ҮНДСЭН 7 ЗАРЧИМ

Толигор, тунгалаг, өнгөлөг, өөгүй арьстай байхын тулд та арьс арчилгаанд хамгийн чухалд тооцогддог дараах долоон зүйлийг тогтмол хэрэгжүүлж хэвших ёстой байдаг.

1. Хоёр шатлалт цэвэрлэгээ

Давхар цэвэрлэгээ ч гэж хэлдэг энэ цэвэрлэгээг та нүүрээ будсан юмуу нарны тос түрхсэн л бол оройд заавал хийж занших хэрэгтэй. Нүүрэн дээр юм гарахгүй байх, хар цагаан батгагүй байх, нүхжилт үүсэхгүй байх эх үндэс эндээс тавигдана. Эхний шатанд арьсныхаа төрөлд тохируулан Cleansing oil юмуу Cleansing water ашиглан нүүрний будгаа арилгаж цэвэрлэнэ. Хоёрдугаар шатанд бага зэрэг хүчиллэг буюу PH 5.5 тай зөөлөн угаагчаар үлдэгдэл бохирдлоо угааж цэвэрлэнэ.

2. Гуужуулалт тогтмол хийх

Хүний арьс 28 хоног тутамд гуужиж байдаг учраас  үхэжсэн арьсийг 7 хоногт 2-3 удаа тогтмол гуужуулдаг байвал та элдэв арьсны асуудалд өртөхгүй бөгөөд арьс толигор гэрэлтсэн өнгөлөг болдог. Харин гуужуулагч бүтээгдэхүүний тухайд физик болон химийн аргаар гуужуулдаг гуужуулагч гэж ялгаатай байх бөгөөд скраб, peeling gel -ыг физик гуужуулагч  гэдэг бол AHA, BHA, PHA зэрэг хүчил агуулсан гуужуулагчийг химийн гуужуулагч гэдэг. Гэхдээ эдгээр нь жимснээс гаргаж авдаг байгалийн гаралтай хүчил юм. АНА, РНА нь арьсны өнгөн хэсгийн үхжсэн арьсыг гуужуулж толийлгож өгдөг бол BHA нь илүүдэл тослогийг багасгаж бохирдлыг цэвэрлэх, үрэвсэл дарж өгдөг ид шидтэй найрлагууд юм.

3. Чийгшүүлэлт сайн хийх

Цэвэрлэгээ, гуужуулалтаа сайн хийсний дараа чийгшүүлэх сэрум, ампул, эссэнс 3ын аль нэгийг ашиглан арьсандаа маш сайн гүний чийгшүүлэлт өгөх ёстой. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн молекулын хэмжээ нь энгийн тонер юмуу тосны молекулыг бодвол маш жижиг байдаг тул арьсны гүнд хүрч чийгшил өгөх чадвартай идэвхтэй найрлагуудтай байдаг. Эдгээр нь ямар ялгаатай болохыг тусдаа мэдээлэл оруулъя

4. Анти-оксидант найрлага хэрэглэх

Танд сэвх нөсөө, батга, үрчлээ, нүхжилт, тослогжилт зэрэг арьсны асуудал байгаа бол чийгшүүлэх бүтээгдэхүүнийхээ хажуугаар Retinol, Витамин С, Niacinamide гэх зэрэг идэвхтэй найрлагуудыг арьсандаа тохируулан хэрэглэх мэдлэгтэй байх хэрэгтэй.  Үйлчилгээ сайтайн хэрээр хэрэглэх заалт өөр өөр байдаг. Бүтээгдэхүүний найрлага ба үйлчлэл хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

5. Чийгшүүлэлтээ түгжиж өгөх

Та гүний чийгшил өгдөг сэрум, ампул, эссэнсийн аль нэгийг мөн нэмэлтээр анти-оксидант найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэсэн бол эдгээр бүтээгдэхүүнийхээ чийгшлийг тос түрхэж түгжиж өгөх хэрэгтэй. Учир нь гүний чийгшил өгөх зориулалттай бүтээгдэхүүнүүд маань усан суурьтай байдаг учраас арьсандаа түрхсэний дараа араас нь нэмэлт бүрхүүл үүсгэж өгч хамгаалахгүй л бол ууршаад хатчихдаг. Тослог, холимог, батгатай арьстай хүмүүс маань арьсны нүх сүв бөглөдөг орц найрлага агуулаагүй тос сонгож хэрэглээрэй. 

6. Нарны тос тогтмол хэрэглэх

Нарны тосыг өвөл зунгүй өдөр бүр хэрэглэдэг болчихвол таны арьсанд сэвх нөсөө толбо, үрчлээ, арьс сулралт зэрэг том асуудлууд анхнаасаа үүсэхгүй. Нарны тос маань дотроо физик аргаар хамгаалдаг, химийн аргаар хамгаалдаг гэж 2 төрөл байдаг. Тослог, эмзэг, холимог, батгатай  арьстай хүмүүст физик төрлийн нарны тос тохирдог бол хуурай арьстай хүмүүст химийн төрлийн нарны тос тохирно.

7. Эрүүл бүтээгдэхүүн сонгох

Та арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдоо орц найрлагынх нь жагсаалтыг (ingredients list) шүүж харж сурах нь маш чухал. Учир нь ихэнх арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлаганд химийн хор нөлөөтэй бодисууд орсон байдаг. Тэдгээр бодисууд бидний арьсаар шимэгдэж цусанд орохоороо маш аюултай өвчлөлүүд үүсгэж байж болзошгүйг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа юм. 

Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн сонгоход эргэлзэж байвал K-Skin Hub дэлгүүрт зочлон зөвлөгөө аваарай.

Дэлгүүр үзэх Байршил харах