Солонгосын арьсны мэргэжлийн эмчийн зөвлөсөн арьс цайруулах болон сэвх нөсөө бүдгэрүүлэх арьс арчилгааны аргыг танд хүргэж байна.
Бидний арьс борлож, сэвхтэж, нөсөө толбо үүсдэг гол шалтгаан нь удамшил, гормоны өөрчлөлт, нарны хэт ягаан туяаны нөлөөллөөр Меланин хэмээх бор өнгөтэй пигмент арьсны гүнээс тодорч гарч ирсэнтэй холбоотой байдаг.
Тэгвэл энэ меланиныг хэрхэн арилгаж арьсаа цайруулах вэ?
Сэвхээ арилгах эсвэл арьсаа цайруулахын тулд төрөл бүрийн өндөр үнэтэй лазер эмчилгээ хийлгэсэн ч буцаад л тодроод гараад ирлээ гэсэн хүмүүсийн яриа зөндөө л сонссон байх. Нэгэнт үүссэн Меланин буюу сэвх нөсөө 100% арилна гэж байдаггүй учраас тэр. Харин нүдэнд харагдахааргүй бүдгэрүүлж бол болно. Бүдгэрчихлээ гээд арчлахгүй хаях юм бол дахиад л тодроод гараад ирнэ. Тийм учраас тууштай, үр дүнтэй зөв арчилгаа хамгийн чухал.
Арьс цайруулах, сэвх бүдгэрүүлэх хамгийн хүчтэй, хамгийн үр дүнтэй, мэргэжлийн арьсны эмч хүний зөвлөсөн арьс арчилгааны аргыг та бүхэнтэйгээ хуваалцъя!
Витамин А буюу Ретинол (Retinol)Ретинол нь меланин үүсэхээс хамгаалах болон нэгэнт үүссэн меланиныг маш сайн бүдгэрүүлэх үйлчилгээтэй. Солонгосын арьсны эмч нар дуу нэгтэйгээр энэ витамины ид шидийг магтдаг. Үүнээс гадна арьс чангалах, нөхөн төлжүүлэх, тослог багасгах, нүхжилт багасгах гээд арьсны бүх төрлийн асуудалд маш сайн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг бодис юм. Ретинолыг хүлээж авдаг арьс хүлээж авдаггүй арьс гэж байдаг бөгөөд таардаг хүндээ маш сайн үйлчилдэг боловч таардаггүй арьс бол цочирч харших магадлал маш өндөртэй. Ретинол 0.1%аас 1% хүртэлх хувьтайг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад оруулахыг зөвшөөрдөг бөгөөд хэрвээ та анх удаа ретинолтой бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа бол бага хувьтайг 7 хоногт 1ээс 2 удаа л хэрэглэн арьсандаа дасах хугацааг хангалттай өгсөний дараа бага багаар хэрэглэх давтамжаа нэмээрэй.
Харин хэрэглэсний дараа арьс чинь улайж хорсох, загатнах, юм туурах, арьс ихээр гуужих гэх мэт шинж илэрвэл та нэн даруй хэрэглэхээ зогсоох хэрэгтэй ба эмзэг арьстай хүн хэрэглэх хориотой. Мөн гэрэлд тэсвэргүй тул оройн арьс арчилгааны үед л хэрэглэх ёстой бөгөөд хэрэглэсний маргааш нь заавал нарны тосоо түрхээрэй.
Витамин В3 буюу NiacinamideВитамин В3 буюу Niacinamide нь меланины хажуу тийш нүүж томрохыг зогсоосноороо арьсыг цайруулдаг гэж үздэг байна. Үүнээс гадна арьсны нөхөн төлжилтийг хурдасгаж хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг цөөхөн хэдэн чухал найрлагуудын нэг юм.
Niacinamide-нь Ретинолыг бодвол гэрэлд тэсвэртэй, арьс цочроох нь бага бөгөөд зөөлөн бүтэцтэй учраас бүх төрлийн арьсанд өдөр ч шөнө ч хэрэглэж болдгоороо давуу талтай. Та Niacinamide орсон найрлагатай бүтээгдэхүүн сонгохдоо niacinamide 5%-тай байхад л хангалттай цайруулах үр дүнгээ өгдөг гэнэ шүү. 10% тай байлаа гээд илүү их үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ арьс эмзэгшүүлэх аюултай гэж эмч нар зөвлөдөг юм байна.
Витамин С буюу AscorbylВитамин С хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг бараг хүн бүр мэднэ байх. Тэгвэл Витамин С бас меланин үүсэхээс сэргийлэх болон нэгэнт үүссэн байгаа меланиныг маш сайн бүдгэрүүлдэг найрлага юм байна. 20%-тай витамин С -гийн найрлага орсон гоо сайхны бүтээгдэхүүнийг 4н сарын турш хэрэглэхэд арьс цайж, сэвх толбо мэдэгдэхүйц бүдгэрсэн гэсэн Солонгосын судалгааны дүн байдаг юм байна. Эмч нар 15~20%тай витамин С орсон бүтээгдэхүүн сонгохыг зөвлөдөг ба бүтээгдэхүүнд Ascorbyl гэдэг нэршлээр тэмдэглэсэн байдаг.
Витамин С нь гэрэлд тэсвэргүй учраас заавал оройн арьс арчилгааны үед л хэрэглээрэй!
HydroquinoneHydroquinone нь нэгэнт үүссэн меланиныг маш сайн бүдгэрүүлдэг найрлага юм.
Hydroquinone нь хүчтэй найрлага учир нүүрэндээ нэлэнхүйд нь түрхэх хориотой бөгөөд зөвхөн тодорсон сэвх нөсөө толботой хэсэгтээ хөвөнтэй мод ашиглан илүү гаргалгүй түрхэн шингээж хэрэглэнэ.
Зөвхөн нарны гэрэлгүй оройн цагаар хэрэглэхээ мартуузай!
Тэгвэл энэ дөрвөө яаж хэрэглэх вэ?Хэрвээ таны арьсанд витамин А буюу Ретинол таарч байгаа бол та зөвхөн Ретинол орсон бүтээгдэхүүнээ л хэрэглэхэд хангалттай. B,C-г хэрэглэхгүй гэсэн үг. Хэрвээ та тод сэвхтэй бол эсвэл бүдгэрүүлэхийг хүссэн толбо сорвитой бол яг тэр хэсэгтээ нэмээд Hydroquinone орсон тосоо хөвөнтэй модоор тэрхэн хэсэгт нь түрхээд шингээнэ. Зөвхөн орой!
Харин танд Ретинол таарахгүй байгаа бол витамин В3 буюу Niacinamide, витамин С хоёрыг хоёуланг нь хэрэглээрэй.
Niacinamide-тай бүтээгдэхүүнээ өглөө, витамин С-тэй бүтээгдэхүүнээ орой хэрэглээрэй. Мөн тод сэвхэн дээрээ Hydroquinone-той тосоо хөвөнтэй мод ашиглан нэмж түрхэж болно. Зөвхөн оройд!
Та эдгээр найрлага орсон бүтээгдэхүүн хэрэглэхдээ хамт хэрэглэх бүх суурь бүтээгдэхүүн чинь (жишээ нь тонер, эссэнс, ампуль, тос г.м) маш сайн гүн чийгшил өгдөг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх ёстой гэдгийг анхаараарай! Мөн хар жагсаалтын 20н бодисоос агуулаагүй бүтээгдэхүүн сонгож авахаа битгий мартаарай!
Эцэст нь нэмж хэлэхэд Нарны тос түрхэх нь энэ 4өөс ч илүү чухал шүү!!!
Арьсаа ингэж хичээнгүйлэн арчилчихаад нарны тос түрхэхгүй гараад явбал ямар ч үр дүнгүй, цаг мөнгөө үрсэн зүйл болоод л дуусна!
Таны арьс сэвх нөсөө толботой бол нарны тосоо сонгохдоо физикал тосыг нь сонгоорой!
Химикал нарны тос хэрэглэх үед арьсан дээр урвал явагдаж арьсны температурыг халаадаг ба үүний улмаас сэвх толбо улам тодрох муу нөлөөтэй.
Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн сонгоход эргэлзэж байвал K-Skin Hub дэлгүүрт зочлон зөвлөгөө аваарай.

