untitled design (35)

АРЬСАА ХЭРХЭН ЧАНГАЛЖ ҮРЧЛЭЭГЭЭ БАГАСГАХ ВЭ?

Бидний арьс бүтцийн хувьд 3 давхаргаас бүтдэг.

  1. Өнгөн давхарга

  2. Жинхэнэ арьсны давхарга

  3. Өөхөн давхарга

Өнгөн давхарга 0.5~1 мм орчим зузаантай бөгөөд гадны нян бактери жинхэнэ арьсан давхаргад нэвтэрч орж ирэхээс хамгаалах үүрэгтэй байдаг.

Өнгөн давхаргын цаана байх жинхэнэ арьсны давхарга нь арьсны хэлбэрийг хадгалах үүрэгтэй бөгөөд энэ давхаргад ямар нэг асуудал үүсэх юм бол үрчлээ үүсч, арьс сунаж сулардаг.

Жинхэнэ арьсны давхаргын гол бүтэц нь коллаген (уураг), эластин (уураг), гиалуроны хүчил (ус чийг) 3 байдаг ба үүнээс коллаген уураг 70%~80%ийг нь эзэлдэг.

Арьсанд коллаген уургийн нийлэгжилт багасаж коллаген дутагдвал үрчлээ үүсч, ус чийгээ хадгалж чадахгүй болсноор хуурайшиж, суларч, үрчлээтэж эхэлнэ.

Коллагенийг бидний бие дотроосоо үйлдвэрлэн нөхөж байдаг боловч 25 наснаас эхлэн жил бүр 1%-аар багасаж байгаад эмэгтэйчүүдийн цэвэршилт явагдсаны дараа 5 жилийн дотор л 30%-ийн коллагенаа алддаг байна. Өөрөөр хэлбэл нас ахих тусам бидний бие өөрөө коллагенаа нийлэгжүүлж үйлдвэрлэх чадамжаа алддаг гэсэн үг.

Коллагенаа алддаг бас нэгэн шалтгаан бол нарны хэт ягаан туяа. Та нарны тосоо түрхэхгүй бол арьс чинь коллагенаа алдаж хөгширч байгаа л гэсэн үг.

Тэгвэл яаж коллагенаа нөхөж арьсаа чангалах вэ?

  1. Гаднаасаа Коллаген нийлэгжилтийг идэвхижүүлдэг үрчлээний эсрэг найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх.

2020 оны байдлаар дэлхий дээр арьсны  эсийн түвшинд нөлөөлж үрчлээ багасгадаг нь албан ёсоор батлагдсан гоо сайхны бүтээгдэхүүний дөрөвхөн идэвхитэй найрлага байдаг гэдгийг та мэдэх үү?

        1. Retinol

        2. Retinil palmitate

        3. Polyethoxylated retinamide

        4. Adenosine

Эдгээр нь коллагены нийлэгжилтийг дэмжиж өгснөөрөө үрчлээ багасгадаг зүй тогтолтой. Үүнээс та арьс сулрах үрчийх бүх асуудлыг шийдэх гол түлхүүр нь арьсан дах коллагенаа ихэсгэх арга юм байна гэдгийг ойлгосон байх.

Энэ 4 найрлагын аль нэг нь орсон бүтээгдэхүүнийг тууштай хэрэглэснээр коллаген нийлэгжилтийг ихэсгэж чадна.

1,2,3 дахь найрлагууд бол гурвуулаа Витамин А-гийн төрлүүд. Үр дүн маш сайтай боловч арьсанд цочрол өгөх магадлал өндөртэй, 0.1 хүртэлх хувьтай буюу бага хувьтайг 7 хоногт 2 түрхэж арьсандаа эхлээд дасгах хэрэгтэй байдаг ба гэрэлд тэсвэргүй тул зөвхөн шөнийн арчилгаанд хэрэглэх ёстой. Мөн хэт эмзэг арьстай хүн хэрэглэх хориотой байдаг. Гэхдээ сүүлийн үед арьс цочроохыг багасгаж тогтворжуулсан бүтээгдэхүүнүүд шинээр гарч байгаа.

4 дэх найрлага Adenosine нь нөгөө 3 найрлагаа бодвол хамаагүй зөөлөн бүтэцтэй учраас арьс цочроож харших нь бага, ямарч арьстай хүнд таардаг бөгөөд өдөр ч шөнө ч хэрэглэж болдгоороо давуу талтай. Гоо сайхны бүтээгдэхүүнд хамгийн өргөнөөр ашиглагддаг үрчлээний эсрэг үйлчилгээтэй идэвхитэй найрлага. Гоо сайхны бүтээгдэхүүнд 0.04%аас дээш хувь орж байж үр дүнгээ өгдөг боловч түүхий эд нь олдоц ховор, үнэтэй байдаг болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамгийн бага хэмжээгээр хийх нь элбэг байдаг. Тиймээс найрлага өндөртэй бүтээгдэхүүнээ олж сонгож авах нь бас чухал асуудал болж байгаа юм.

2. Нэмэлтээр Коллагены бэлдмэл уух.

Хэрвээ та нүдэнд харагдахуйц үр дүн хүсч байгаа бол нэмэлтээр коллагены бэлдмэл уух хэрэгтэй. 25 наснаас хойш биед коллаген үүсэх нь багасч эхэлдэг тул гаднаас коллагенаа нөхөж авах ёстой. Гэхдээ нэмэлт коллаген сонгоход маш чухал шалгуур байдаг. Учир нь дээр дурдсанчлан коллагены молекул том хэмжээтэй байдаг тул биед ороод эсийн түвшинд шимэгдэж шингэж чаддаггүй. Тиймээс сүүлийн үед коллагены бэлдмэл үйлдвэрлэдэг компаниуд молекулыг нь хамгийн жижиг болгох технологоороо өрсөлдөж байна.

‘Далтон’ (Da) бол атом молекулын том жижгийн хэмжээ буюу жинг илэрхийлдэг нэгж юм. Тоо нь багасах тусмаа бага жинтэй жижиг гэсэн үг. Судалгаагаар 500 далтон-оос доош жижиг хэмжээтэй коллагены бэлдмэл биед бүрэн шингэдэг нь тогтоогдсон. Одоогийн байдлаар Солонгост саяханаас бүр 300 далтоны хэмжээтэй бэлдмэл худалдаанд гарч эхэлсэн байгаа.

Молекулын хэмжээ жижиг байх ёстойгоос гадна бас коллагены агууламж өндөртэй байх шалгуур тавих ёстой. 3000mg, 4000mg 5000mg-тайн дээр 500 далтон юмуу 300 далтонтай бэлдмэл байвал бүр ч сайн.

3. Витамин С нэмэлтээр уух.

Витамин С бол хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг хамгийн сайн анти-оксидант юм. Витамин С нь арьсыг цайруулахаас гадна арьсны коллаген болон эластины нийлэгжилтийг маш сайн дэмжиж өгдөг. Тиймээс коллагены бэлдмэл витамин С хоёрыг хамт ууж хэрэглээрэй.

Таныг арьсны унжилт, сулралт, үрчлээ зовоож байгаа бол гаднаасаа дээрх 4 найрлагын нэг орсон бүтээгдэхүүн хэрэглэж, дотроосоо Коллагены бэлдмэл болон Витамин С-г хамт ууж хэрэглэх нь байна. Арьс чинь сэргээд үнэхээр гоё болох болно. Энэ бол арьсаа чангалж үрчлээгээ багасгах хамгийн бодит арга юм шүү.  Мөн үүний хажуугаар арьсаа маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Өдөрт 2литр ус ууж, гүн чийгшүүлэх найрлагатай бүтээгдэхүүн өглөө оройгүй хэрэглэж хэвшээрэй! Бас нарны тосоо мартуузай!

Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн сонгоход эргэлзэж байвал K-Skin Hub дэлгүүрт зочлон зөвлөгөө аваарай.

Дэлгүүр үзэх Байршил харах