Үйлчлэл болон гуужуулах арга хэлбэрээр нь гуужуулагчийг физик болон химийн гэж 2 ангилдаг.
Түрхээд массажлахаар бөмбөрч унаад байдаг, эсвэл дотроо жижиг жижиг ширхэгтэй байдаг Scrub Peeling gel зэргийг физик гуужуулагч гэх бөгөөд энэ нь үхэжсэн арьсыг гаднаас нь үрэлтийн хүчээр буюу физик аргаар гуужуулж байна гэсэн үг юм.
Гэхдээ хатуу ширхэгтэй скраб нь арьсийг цочроож хуурайшуулдаг тул болгоомжлоорой.
Зөөлөн бүтэцтэй Peeling gel хэлбэрийн гуужуулагчууд бол эмзэг арьстай хүн хэрэглэхэд тохиромжтой.
Химийн гуужуулагчид AHA, BHA, PHA гэсэн найрлагтай бүтээгдэхүүнүүд багтана.
Эдгээр нь дандаа байгалийн гаралтай жимснээс гаргаж авсан хүчил бөгөөд үхэжсэн арьсыг уусгаж гуужуулдаг гэсэн үг. Энэ төрлийн гуужуулагчийг арьсныхаа онцлогт тохируулан зөв давтамжтай хэрэглэж чадвал шинэ арьсны төлжилтийг идэвхижүүлж арьс жигдэрч толийх, өнгө сэргэх, бүх төрлийн батганы үрэвсэл намдаах гэх мэт гайхалтай үр дүн өгдөг.
Гэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эсрэгээрээ арьсыг цочроож асуудал үүсгэдэг тул анх хэрэглэж эхэлж байгаа хүн бага багаар арьсандаа дасгаж хэрэглэх ёстой байдаг.
АНА, ВНА, РНА гуужуулагч нь тонер, pad, тосон цэвэрлэгч, эссэнс хэлбэрээр элбэг байдаг.
AHA (Alpha Hydroxy Acid). Гол онцлог нь усанд уусдаг учраас арьсны ӨНГӨН хэсгийн үхжсэн арьсыг гуужуулах, давхар чийгшүүлэх, толигор болгох үйлчилгээтэй.АНА нь тослог, хуурай, холимог, энгийн гээд бүх төрлийн арьсанд таардаг боловч зарим нэг эмзэг арьсанд таарахгүй байх тохиолдол бий.
BHA (Beta Hydroxy Acid) арьсны гүнрүү, арьсны нүхэнд хуримтлагдсан ТОСЛОГ (sebum) болох хар, цагаан батгыг үр дүнтэй хайлуулж уусган бохирдсон нүх болон үхжсэн арьсыг цэвэрлэдгээрээ AHA-гаас ялгаатай. Тосонд уусдаг чанартай тул тосыг зөөллөж хайлуулдаг гэсэн үг. Мөн гол найрлага болох Салицилийн хүчлийг Аспиринаас гаргаж авдаг тул арьсан дээрх хөнгөн үрэвсэлтэй батгыг дарж намдаах үйлчилгээтэй.ВНА нь тослог, холимог, хар цагаан батгатай, үрэвсэлт батгатай арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
PHA (Poly Hydroxy Acid)PHA нь АНА-тай ойролцоо арьсны өнгөн хэсгийн үхжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй боловч АНАг бодвол молекулынх нь хэмжээ том байдаг тул арьсны гүнд нэвтрэлгүйгээр өнгөн хэсгийн үхжсэн арьсыг зөөлөн гуужуулдаг учраас арьс цочроох аюул багатай зөөлөн гуужуулагч юм.
Мөн давхар чийгшүүлэх үйлчилгээтэй өгдөг тул ерөнхийдөө хуурай, улайлттай, эмзэг арьсанд тохиромжтой.
Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн сонгоход эргэлзэж байвал K-Skin Hub дэлгүүрт зочлон зөвлөгөө аваарай.

